АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. СЕХ өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байгаа. Харин АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр хоёр нэр дэвшигч тодруулаад байгаа. Харин СЕХ хуулийн дагуу нэг нэр дэвшигчийн материалыг хүлээж авна гэжээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-АН парламентад суудалтай. Шинэ даргыг УДШ бүртгэх хүртэл хуучин дарга хүчинтэй. АН-ын Дотоод сонгуулийн хороо сонгууль зохион байгуулдаг. АН өөрөө дүрэмтэй. АН-аас С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр материалаа заасан хугацаанд хүргүүлнэ. УДШ-д бүртгэлтэй нэрээр шийднэ байх. СЕХ хүлээж авахгүй бол холбогдох журмын дагуу гомдол гаргана гэлээ.
Н.Нягт