Хориог сулруулсан ч халдвар хажууд байгааг сана
2021-05-04

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 08-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл манай улсад дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл таван удаагийн хатуу хөл хорио тогтоожээ. Хэдийгээр дөрөвдүгээр сарын 10-наас  15 хоногийн  хатуу хөл хорио тогтоосон ч ЭМЯ-ны тооцоо судалгааг үндэслэн энэ сарын 08-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

 

Тодруулбал, “хөл хориог гуравдугаар сарын 25-нд дуусгавар болговол хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжилбэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй. Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэмэгдэж явсаар нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой” гэсэн ЭМЯ-ны эрдэмтийн тооцоо судалгаа бий. Халдварын тархалтыг бууруулж, нас баралтыг зогсоох хамгийн энгийн арга нь хатуу хөл хорио  тогтоох, иргэдийг дархлаажуулах гэдгийг дахин дахин сануулж буй юм.

 

Хөл хорионы эдгээр өдрүүдэд  улс орон даяар вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа.  Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1037675 хүн эхний тунд, 2-р тунд 494847 иргэн хамрагджээ. Иргэд өөрийн үүргээ ухамсарлаж вакцинжуулалтандаа хамрагдаж буй нь таатай хэрэг.

 

Иймд УОК-ын ажлын хэсэг  хуралдаж энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Гэхдээ вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал.юм.

 

Хөл хориог сулруулсан ч иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө гараа ариутгах, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг баримтлах нь чухал юм. Учир вакцины нэгдүгээр тунд хамрагдсан ч халдварт өртөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл сүргийн дархлаа тогттол иргэд бид хаа хаанаа хариуцлагатай байхаас өөр арга үгүй.  Хэрэв хатуу хөл хориог сулруулсан хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаажуулалтандаа хамрагдахгүй бол нөхцөл байдал дахин хүндэрч, хатуу хөл хорио тогтооно.

 

Тиймээс "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг үгийг ямагт санаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
140 saya hun amtai oros maximum 2100 myangan hun haldbarlasan bhad 3 saya huntei mongold 31 myanga geed baidag ene sudalgaa hiideg erdemtdiin bagiin nersiig il bolgomoor bna, uu ch medehgui mongol bodoj suudag umnuudoog hook yavuulbal taarna
2021-05-05
Uhen shuu
2021-05-04
Тиймээс "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг үгийг ямагт санаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. гэдэг чинь 76-д ямарч үйлчилгээ алга. 76-с хүчиндээд хүн алаад байхад нөгөө хэд нь хэлгүй дүлий сохор байж байх юм. хэлгүй дүлий сохор хүмүүс хашлаганд хашигдаж насыг бардаг болой.
2021-05-04