Төрийн албанд ажилладаг 35-39 насныхны Монгол бичгийн мэдлэг маш сайн
2021-05-04

 

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааны /2021 он/ урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

 

Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдын 72.8 хувь нь үндэсний бичгийн талаар мэддэг гэжээ. Судалгаанд хамрагдсан төрийн алба хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна.

 

Алба хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулсан байна.

 

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг боловсрол, насны бүлгээр харвал 35-39 насных 22.0 хувь, 40-44 насных 17.7 хувь, 45-49 насных 16.2 хувь, 25-29 насных 12.6 хувь, 50-54 насных 6.7 хувь бөгөөд 16.3 хувь нь бусад насных, боловсролын төвшнөөр харвал 58 хувь нь бакалавр, 29.0 хувь нь магистр, 5.7 хувь нь дипломын дээд, 2.9 хувь нь бүрэн дунд, 1.8 хувь нь доктор, 1.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 1.1 хувь нь бусад боловсролтой алба хаагчид байна.

 

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд төрийн үйлчилгээний 79.0 хувь, төрийн захиргааны 13.3 хувь, төрийн улс төрийн 4.9 хувь, төрийн тусгай алба хаагчдын 2.8 оролцжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
үнэн2. Би өөрөө монгол бичигтээ 10 жилдээ сайн л хүүхэд байсан. Одоо нэг их сайн бичиж чадахгүй. Харин сайн уншдаг ч ажил албанд нэвтрүүлэхэд болоогүй гэж л боддог
2021-05-05
Шал худал
2021-05-04
Uigarjin bichgiig turiin heregleend oruulaachee
2021-05-04
Зочин:
Энэ судалгааны үр дүнд итгэхгүй ээ. Хос бичгээр албан бичиг хөтлөхөд бэлэн албан хаагч тавь гаруй хувь гэдэг худлаа. Ийм худал үр дүн гаргахын тулд уйгаржин бичгийн мэдлэгийн түвшин тогтоох асуулгыг зориудаар оновчгүй зохиосон байна.
2021-05-04
үнэн2. Би өөрөө монгол бичигтээ 10 жилдээ сайн л хүүхэд байсан. Одоо нэг их сайн бичиж чадахгүй. Харин сайн уншдаг ч ажил албанд нэвтрүүлэхэд болоогүй гэж л боддог