Давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст үйлчилгээ НЭЭЛТТЭЙ
2021-05-05

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 111,076 хүн вакцинд хамрагджээ. Үүнээс Улаанбаатар хотод  43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдсан байна.  Эдгээрээс I тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, II  тунд 25,8 хувь нь хамрагдаад байгаа юм. 

 

Улаанбаатар хотод тодорхой байршлууд болон явуулын дархлаажуулалтын 150 орчим  цэг өдөр бүр ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаа ч иргэдийн дархлаажуулалтдаа хамрагдах идэвх сулраад байгааг УОК өдөр бүр анхааруулж, вакцинжуулалтдаа хамрагдахыг уриалж байгаа билээ. 

 

Улаанбаатар хотод   өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдаж байна.

 

Тавдугаар сарын наймнаас  хөл хориог шатлалтай суллахаар УОК хэлэлцэж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар саналаа оруулж шийдвэрлүүлнэ. Ингэхдээ зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа аж. Тиймээс иргэн та вакциндаа яаралтай хамрагдаж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та бүгд минь вакцындаа хэл амгүйхэн шиг хамрагдаад өгөөч .....
2021-05-05
Zovoo zov
2021-05-05
Zochin:
Yzber kino busad togloltuudiig buu neegeerei darga nar min
2021-05-05
z:
goyo huuhnii zurag bn. sain haragdahgui bnaa. jaahan tomruulj uguuch. bayrlalaa.
2021-05-05
Sain shiidver baina. Heden hogshchuuldee naadam uzuulii l daa
2021-05-05