СЕХ Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахгүй байх үндэслэл бий юу
2021-05-05

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа дуусаж, нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа.

 

Эрх баригч Монгол ардын намаас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, харин сөрөг хүчин Ардчилсан намаас хоёр нэр дэвшигч буюу Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар тодорсон. Зарим сайтуудаар Сонгуулийн ерөнхий хороо О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзах бололтой гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаар хэдийнээ гарч эхэлжээ.

 

Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү шийдвэрийн цаана АН-ын хоёр тамганы аль нь хүчин төгөлдөр гэж үзэж буйн асуудал байна уу гэвэл тун эргэлзээтэй. Учир нь сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж ажлаа өгсөн С.Эрдэнэд давхар тамга өгсөн УБЕГ-ын байцаагчийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр түдгэлзүүлээд байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр О.Цогтгэрэлийн тамга хүчинтэй болж таарч байна. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзах ямар үндэслэл, шалтгаан байгаа юм бол? Сөрөг хүчнээс Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ гээд олон асуулт цаашид хөврөх нь тодорхой байна.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
АН ДОТРОО ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХГҮЙ БОЛОЛТОЙ. ЭНЭ ЗӨВХӨН АМБИЦИЙН АСУУДАЛ БИШ ДОТООД ЗӨРЧИЛ НЬ МАШ ГҮН ГҮНЗГИЙ ЮМ БАЙНА.
2021-05-05
ard:
AN-n maluudaa henii ch bodloor 1 namaas 1 hyn garna biz dee.hoorondoo hereldej huvaagdchihaad sain duraaraa 2 hynii ner uguud baidag icheechee.ynen tsaraigaa haruullaa daa.heniig ch songohgyi ardchilsan hulgaichuud zail
2021-05-05
Тамга барьсан Тувааны тал хүчингүй эрх зүйн чадамжгүй гэдэг нь маш тодорхой. Баттулга ч намаа сайн чадлаа даа.
2021-05-05
зочин:
Сонгуулийн дараа Эрдэнэ хариуцлагаа хүлээж байна гээд л хадаг сүү бариад тамгаа Туваанд шилжүүлж байхыг зурагтаар харж л байлаа Одоо тэгтэл....
2021-05-05
СОНГУУЛЬ:
ХУУЛИНД ЮҮ ГЭЖ ЗААДЫМ БОЛ ДОО... НЭГ НАМААС НЭГ Л НЭР ДЭВШИГЧ БАЙХ УУ . ЭСВЭЛ ХЭД ХЭДЭН ХҮН НЭР ДЭВШИЖ ГЭХ ҮҮ, НАМ НЬ ХЭД ХЭДЭН ХҮН НЭР ДЭВШҮҮЛБЭЛ БОДЫМ БОЛОВ УУ
2021-05-05