Өнөөдөр Ханх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-05-05

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Цагаандаваа” гэдэг газар өчигдөр 21:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна. 

 

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өнөөдөр 04:52 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин