ШУУД: Шинээр 1128 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа
2021-05-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.05/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 1128 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 41 524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  1042 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Аймгуудад бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал,  Дархан-Уул аймагт 16, Орхонд 5, Сэлэнгэд 6, Булганд 1, Архангайд 3, Төв аймагт 7, Говь-Алтайд 2, Өвөрхангайд 2, Завханд 39, Ховд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25  641  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас  дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 130 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 65 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 03-нд 85 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 04-нд 67 настай эмэгтэй  онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 25-нд 61 настай эмэгтэй онош батлагдсан 

 

Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн 66 настай эмэгтэй нь дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад элэгний хорт хавдрын улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 4961 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2820  хүн хөнгөн, 1538 хүндэвтэр , хүнд 480, маш хүнд 123 хүн байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин