Баруун бүсийн 7 аймгийг малын шүлхийгүй бүсээр баталгаажуулах ажил эхэллээ
2021-05-06

Манай улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн 11 жилийн турш баруун бүсийн 7 аймгийг шүлхий өвчингүй, шүлхийн вакцин хэрэглэдэггүй бүс болгон баталгаажуулахаар ажиллаж байна.

 

 

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж, үр дүнг нь ДМАЭМБ-д ирэх сард илгээхээр төлөвлөж байна.

 

МЭЕГ-ын даргын тушаалаар Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгуудын 116 сумын 294 багийн 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 7168 толгой (бод 1792, бог 5376) малаас шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт шинжилгээ хийх ажил энэ сарын 10-наас эхэлнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Baruun aimguud ruu mal zoodgiig bvrmoson zogsoo ehe hamgiin chuhal shvv
2021-05-07
pkxny:
зүүн аймгууд уг нь шүлхийгүй ш дээ, хэдэн нөхөд л шүлхий гаргаад вакцин шахаад байсан байх, хөл хориогоор тэр бизнес нь нам зогссон....
2021-05-06