ШУУД: Шинээр 940 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-05-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.06/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 42 464 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  828  нь Улаанбаатар хотод, 104 нь орон нутагт, 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна.  Аймгуудад батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал,  Орхонд 19, Сэлэнгэд 9, Булганд 2, Төв аймагт 2, Говь-Алтайд 34, Өвөрхангайд 2, Завханд 32, Дорноговьд 1, Хэнтийд 2  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27  242  болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас 12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 142 болж байна.  Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 19-нд 40 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 83 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 95 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 28-нд 58 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 58 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 74 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 22-нд 70 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 24-нд 74 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд 94 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 41 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 04-нд ШШҮХ

 

Өнөөдрийн байдлаар 4878 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2833  хүн хөнгөн, 1452 хүндэвтэр , хүнд 469, маш хүнд 124 хүн байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин