С.Эрдэнэ: Нэг хүний төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам гэж байхгүй
2021-05-06

 

АН цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 

-Өчигдөр СЕХ АН-ын нэр дэвшигчийн материалыг хүлээж авснаа мэдэгдсэн. Тийм учраас бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учир бид Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байна. АН ардчилал, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг нам. Зүүн чигийн үзэл бодол гарч ирж байгаа энэ цаг үед АН үнэт зүйлээ хамгаалж, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаалахын төлөө зогсоно. 

 

АН-ын гишүүн н.Чулуунбилэг:

 

-Н.Алтанхуяг ард түмний нэр барьж хүн дүүжлэх тухай ярилаа. Энэ бол тэвчиж болохгүй үзэгдэл. Үр ачаа асраад залуучууддаа сургаалиа айлдаад байж байх ёстой хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг ална, дүүжилнэ гэж байна. С.Ганбаатар гишүүн өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатаах тухай ярьсан. Дараагаар нь нэг залуу өөрийгөө шатаасан. Гэтэл өнөөдөр Н.Алтанхуяг бусдыг дүүжлэх тухай ярьж байна. АН энэ үйлдлийг хариуцахгүй. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг АН хамгаална. Өлсгөлөн зарлаад байгаа ахмад улстөрчид АН дээр ирж ойлголцооч гэж хэлмээр байна. 

 

АН-ын дарга М.Тулгат: 

 

-АН хоёр хуваагдсан. Нөгөө талд байгаа хүмүүсийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэг хүний дангаар ноёрхох АН-ыг бий болгоход ашиглах гэсэн. Энэ хүмүүс монгол залуу хүн өөрийгөө шатааж байхад өлссөн үү. Энэ хүмүүс зүүний хүчний УИХ-ын гишүүнийг нэг өдрийн дотор АН-д элсүүлж байн вэ. Яагаад бие дааж УИХ-д гарсан Н.Алтанхуяг гэдэг хүнийг нэг өдрийн дотор бүлэгтээ аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна вэ? Өнөөдөр АН ялгарч, жинхэнэ буурин дээрээ ирж байна. 

 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ:

 

-АН-ыг удирдаж ирсэн хүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар хариуцлагаа хүлээж, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваанд тамгыг түр шилжүүлсэн. Үүнээс үүдээд АН-ын удирдлагын түвшинд үл ойлголцол үүссэн. Ц.Туваан дарга намын их хурлыг явуулж, тамга гардуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Харамсалтай нь эрх мэдлээ ашиглаж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх заалт оруулсан. Энэ нөхцөл байдлаас үүдээд би АН-ын даргын үүрэгт ажилдаа эргэж орсон. УДШ дээрх АН-ын бичилт миний нэр дээр байсан. Хууль эрхзүйн бүх акт надад байсан. Бүрэн эрх надад хадгалагдаж байлаа. Харамсалтай нь олуулаа байвал хуульгүй, дүрэмгүй байх асуудал газар авсан. Би ардчиллын төлөө журмын нөхөдтэйгээ хамт зүтгсэн. Өнөөдөр ч гэсэн зүтгэж байсан нөхөд хамт байгаа. 

 

МоАХ өнөөдөр түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. 2020 оны УИХ-ын сонгууль луйврын сонгууль болсон. Захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр үүргээ гүйцэтгэж байна. Нэг хүний, хэсэг бүлэг хүмүүсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам гэж байхгүй. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрдэнэ муу нэртэй ч хийсэн юмтай хүн шүү Баянгол дүүрэгт ахмадын эмнэлэг хандгайтад ахмадуудад амралт гм Харин Алтанхуяг юу бүтээсэн хүн билээ ерөнхий сайд байхдаа төрийн мөнгийг үрээд хүргэн охинтойгоо хувааж идээд энийг нь хуулийн байгууллагад өгсөн Ц.Элбэгдоржийг хонгил байгуулсан гэв дээ одоо бүр намаасаа 4 жилийн хугацаатай хасагдаж хууль зөрчиж ёрөнхийлөгчид өрсөлдөх гэж байхуу гачууртын хаус мэтийн барилгын бохироор туул голыг бохирлоод байна доо улсыг бохирлох нь дутаа юу
2021-05-07
зочин:
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр чинь унанаа Эрдэнэ ван минь
2021-05-06
zochin:
Ene medegdel hiigeed zogsoj bgaa nohduud neg l ezentei humuus. Bugdeeree Enkhbatiig demjie ee. MAH odoo bolno, AH oorsdoo uchiraa olog ee
2021-05-06
zochin:
Ene medegdel hiigeed zogsoj bgaa nohduud neg l ezentei humuus. Bugdeeree Enkhbatiig demjie ee. MAH odoo bolno, AH oorsdoo uchiraa olog ee
2021-05-06
Эрдэнэ бузар зайлаачээ:
Эрдэнэ бузар зайлаачээ
2021-05-06
Зочин:
Хуулиа л дагана даа
2021-05-06
Монгол орны баялгыг хувааж иддэг бүлэглэлийн гар хөл болсон тарвага Элбэгдорж бах мэлхий Эрдэнэ нарын шунал хаа хүрч дуусах юм болдоо
2021-05-06
Зочин:
Естой жинхэнэ унэнч хумуус нь улдэж гаднаас орж ирсэн хулгайч нар нь ялгарч бна даа хоо
2021-05-06
Зочин:
АНам дотороо учираа олоод нэг хунээ дэвшуулээд явах хэрэгтэй энд ард тумэн ямарч буруугуй шуу дээ
2021-05-06
zo:
huulia dagaval erdene dargiin zuv shuudee.ulsiin burtgeleer l SEH burtgesen zub shdee, songuuliar hurelsuh barag garna doo ard tumen taltai baina.
2021-05-06
Nam bus irgen:
MAHAH MAXH-iin luivarchidiig bitgii demjeerei. Engineer Enkhbatiig demjeerei.
2021-05-06
Zochin:
Ene songuuliin irts hurehgui bolchihiim bish biz
2021-05-06
zuv bodlogo zuv hegjil:
Эрдэнэ ван АН-г хорлож МАН-ын Хүрэлсүх.Сү.Батболд 2т маш том тус хүргэлээ. тХариуд нь их том ч шагнал авсан байх.Монголын ард түмэн Тү чамайг шүүх цаг ирнээ... маш том нүгэл хийлээдээ...
2021-05-06
Эрднээээ чи АН ыг ялагдуулаад хүүрийнсүгийг гарагачлаа шүү. Энэ сонгууль цагаан бөгөөд 50 % даа хүрэхгүй баахан хөрөнгө үрээд 25 он хүтэл хойшлох болчлоо ш дээ. Чи санал авахгүй угаасаа. Бодооч ухаараач норовын хүүд шаанс байсым уг нь чёрт
2021-05-06