Коронавирусийн эсрэг вакцин хүний удмын мэдээлэлд нөлөөлөхгүй
2021-05-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.06/ хийлээ. 

 

Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Г.Батбаатар:

 

Өнөөдөр манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал ба хамгаалах чадвар нь эмнэлзүйн туршилт судалгааны дүнгээр баталгаажсан. Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг харьцуулсан судалгаа үргэлжилсээр байгаа учир дүгнэлт өгөх боломжгүй. Вакцины сүүлийн тунг хийлгэснээс хойш 7 ба түүнээс олон хоног  өнгөрсөн бол бүтэн тун хийлгэсэн гэж үзнэ. 

 

Коронавирусийн вакцин хийлгэснээр өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаална. Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүст халдварын шинж тэмдэггүй хэлбэр, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл буурна, бүтэн тун хийлгэсэн хүмүүс вирус бусдад халдаах эрсдэл буурах  ач холбогдолтой.

 

Мөн коронавирусийн эсрэг ямар ч вакцин аюулгүй, амьд вирус агуулаагүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй. Нийтийн дунд халдвар тархсан үед вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс халдвар авч,  богино хугацаанд бусдад халдаах, вирус илрүүлэх сорил эерэг гарч болох боловч вакцин хийлгээгүй  хүмүүсийнхээс эрс бага байна. 

 

Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт байхгүй бол үүссэн эсрэгбиетийн  хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй. Хувь хүний вирусийн эсрэг дархлаа тогтсон эсэхийг хувиар илэрхийлэх боломжгүй. 

 

Вакцины дараа үүссэн эсрэгбиетийн агууламж хувь хүний онцлог шинж ба вакцины дараа өнгөрсөн хугацаанаас хамаарч маш богино хугацаанд өөрчлөгдөнө. Тиймээс эсрэгбиетийн агууламж нь хэр зэрэг хамгаалах чадвартай дархлаа үүссэнийг шууд утгаараа илэрхийлэхгүй. 

 

Эсрэг биеийн агууламж вакцины бүтэн тун хийсний дараа тодорхой зааг хэмжээнээс их болсон бол дархлаа тогтсон гэж үзнэ. Вакцины бүтэн тунг авсан бол ямар ч тохиолдолд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. 

 

Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс амны хаалт зүүх хоорондын зай барих шаардлагатай боловч өөр бусад бүтэн тун хийлгэсэн хүмүүстэй нэг өрөө, тасалгаанд байхдаа амны хаалт зүүхгүй байх, зай барихгүй байх, боломжтой. 

 

Тухайн вакцины бүтцэнд орсон уурагт харшилтай биш бол бүх төрлийн харшил, системийн өвчний үед вакцин тариулахад аюулгүй.  Хөхүүл эх вакцин тариулах эсрэг заалт байхгүй. Хүүхдэд ямар ч нөлөөгүй. 

Shuud.mn
Сонин хачин
ene hun hunii uildverlesen buteegdehuund ooroo shinjilgee hiigeegui baij ingej yarih bolomjgui, teneg yavdal, shulsnii yum chin ch bas butelgui ajil sh tee, ingej zunugluud yaaadag bainaa, mal esvel luivarchin oor hen ch bish, biotehnologiin buteegdrhiinii ur nuluu olon arvan jiliin daraa ch garch irj magadgui, soliorohoo bolih heregtei
2021-05-07
zochin:
kkk iim luivarchin niigemlegiin terguun gej yavah ch gej. dampuursan uls gedeg n haragdaj baina.
2021-05-06
Зочин:
Их л мэдэмхийрч байна даа
2021-05-06
Nar:
Ингэж ойлгомжтой гоё тайлбарлаад өгөх хэрэгтэй шдээ.Баярлалаа
2021-05-06