ШУУД: Гашуунсухайт боомтыг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа
2021-05-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж байна. Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр удааширсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус боомтод ажиллалаа. Ингэхдээ тус боомтод хэрэгжүүлэхээр Засгийн газраас гаргасан хэд хэдэн шийдвэрийг танилцуулав. Улаанбаатар хот болон хилийн боомтуудын амьдрал хэвийн явагдах ёстой. Нэг өдөр хөл хоритой байхад 100 орчим тэрбум төгрөг алдаж буй. Тиймээс вакцинжуулалтыг яаравчлах хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байна.

 

Гашуунсухайт боомтыг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа. Дотоодын цэргийн 35 орчим албан хаагч тус боомтод ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах юм байна. Цаашид дотоодын цэргийн Тавантолгой ангийг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин
Цэргийн дэглэмтэй байхымуу? Юуу хийгээд поопроод тэнээд яваа хүүхэд вэ? Бас Төрийн тэргүүний урдаас томроод бн гээ биз. Хэн юм бол доо энэ чацгатай хүүхэд
2021-05-07