ВИДЕО: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг ирэх долоо хоногт олгоно
2021-05-07

 

УИХ-ын дарга Г.Занданшатар ХНХ-ын сайд , Монголбанкны ерөнхийлөгч, "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компанийн захирлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ баталсан. 228.5 мянган иргэний тэтгэврийн зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр шимийг хүртээх ёстой гэсэн санал гарсан. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгох асуудал хуулийн дагуу хэрэгжинэ. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгч мөнгөжүүлнэ, нэг сая төгрөг хүртэл зээлтэй байсан ахмадуудад мөн үлдэгдэл мөнгийг өгнө гэж заасан. Энэ хууль 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэл зээлтэй байсан ахмадууд хамаарч байсан. 

 

"Эрдэнэс Монгол", "Эрдэнэс силвер" компани сайн ажиллаж, 220 тэрбум төгрөгийг байршуулж, 216 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор хуулийг хэрэгжүүлжээ. 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй байсан байна. 238 мянган ахмадад нэг сая төгрөгийг байгалийн баялгаас хүртээнэ.  хэмээв. 

Н.Нягт 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
бэлэн мөнгө юмуу ваучер юмуу сайд эмэгтэй ваучер гээл байна:
Аль нь вэ
2021-05-08
mgl emegtei:
Huh tenger mongolchuud ingeed yadarsan negteigee baritsdag hogiin zantai bolchih gej. Burhan mini ergyy mongolchuudiig urshuu
2021-05-07
ZOCHIN:
UG N TETGEVRIIN ZEELGUI AHMADUUDAD NEMJ 3 SAYIIG UGUH BSANSHDEE. TED ZEEL AVAAGUIDEE ZEELSEN AHMADUUDAASAA ILUUTEIGEER TUR ZASGIIN HALAMJNAAS HOTCORSONSHUU. MEDEEJ AVILGACHIDIIN EH ETCEGUUD UDAHGUI ZEEL TEGLEHIIG MEDEED JIRIIN AHMADUUD HOHIRSON SHUU..AVILGACHID AA...
2021-05-07
Avaad tanai namd ogohgui
2021-05-07
Тэнэгээ тэтгэврийн зээлгүй ахмад настанууд
2021-05-07
Тэтгэвэр зээл гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж бгаа юу?
2021-05-07
Тэнэгээ тэтгэврийн зээлгүй ахмад настанууд