ШУУД: "15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг хоёр дахин бууруулсан"
2021-05-07

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш буюу тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн. Иймд УОК-оос  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн  газрын дарга Ц.Ганзориг: 

 

-Цар тахал хүн бүрийн амь нас эрүүл мэндэд аюул учруулсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хариу арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсээр байна. Хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл  26 хоногийн хатуу хөл хориог авч хэрэгжүүллээ. Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтээр 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг хоёр дахин бууруулсан хэдий ч нөхцөл байдал хүнд байна. 

 

Засгийн газар, УОК-ын зүгээс богино хугацаанд насанд хүрсэн иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулж байгаа. Тодруулбал, насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь эхний тунд хамрагдсан. Зорилтот бүлгийн 30 хувь нь давтан тундаа хамрагдаад байна.  Хэдий хөл хориог суллаж байгаа ч халдварын тархалтын эрчим буурахгүй, амь насаа алдах хүнд нөхцөлд байгаа. 

 

Иймд УОК-оос иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

 

  • Цар тахлын эрсдэл хэвээр үед шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх

  • Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх

  • Гудамж талбайд олноор цуглахгүй байх

  • Олныг хамарсан уулзалт, цуглаан зохион байгуулахгүй байх 

  • Вакциндаа хамрагдах, дархлаажуулалтад хамрагдсаны дараа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах

  • Хүн хоорондын зай барих

  • Гараа тогтмол ариутгах

  • Амны хаалт зүүх

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эргүү ЕС оюунаа эмч,эрдэмтэдийн үгийг тоохгүй сагсуурч байгаад нас баралтыг ийм хэмжээнд хүргэсэн шүү дээ
2021-05-09
Хммм ёстой юу гэх вэ дээ. Санаагаараа худлаа шаахымаааа чёрт
2021-05-08
zochin:
soliotoi hog, yamar ch ur dungui horigoo hamgaalah gej yadar ch bn aa
2021-05-08
Shaadag sda ve
2021-05-08