Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
2021-05-08

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 08-ны 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

 

Захирамжид,

Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар заажээ.

 

Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Жишээ нь, өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд тэгш, 9-нд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл гэх байдлаар цаашид хөдөлгөөнд оролцох юм. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллах юм.

 

Мөн Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ.

 

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэн, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын дагуу нэвтрүүлж, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наад тэгш сондгой чинь зөвхөн хагас бүтэн сайн өдөр болж өөрчдөгдсөн.
2021-05-08