Монголын бөхчүүд олимпийн хоёр эрхтэй, хос медальтай ирнэ
2021-05-09

“Токио-2020” зуны олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софид өнөөдөр өндөрлөнө. Манай улс Балканы хойгт чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг, нийт таван тамирчин илгээснээс хоёр олимпийн эрхтэй, хос мөнгөн медальтай эх орондоо ирэхээр боллоо.

 

 

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үзүүрлэсэн бол ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын шигшээ барилдаанд “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Любовь Овчароватай хүч үзэж барилдалгүй ялагдал хүлээж мөнгөн медаль хүртэв.

 

 

Ийнхүү Токиогийн зуны олимпийн XXXII наадамд чөлөөт бөхийн төрөлд есөн (эрэгтэйчүүдийн 57, 65, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг) тамирчнаа илгээхээр болов.

 

Эх сурвалж: МЧБХ

Shuud.mn
Сонин хачин
Эрэгтэй шигшээ багын дасгалжуулагч нарыг яаралтай солих хэрэгтэй. Эрэгтэйчүүдэд олимпид ямарч найдвар харагдахгүй бна.
2021-05-09