ШУУД: “Е-Mongolia”-ийн үйлчилгээний төв нээгдлээ
2021-05-09

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт нээгдлээ.  Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.

 

Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна  “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.

Shuud.mn
Сонин хачин