ШУУД: Шинээр 639 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа
2021-05-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.10/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 639 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 45 459  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  593  нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт, 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Дархан-Уул аймагт 4, Орхонд 3, Сэлэнгэд 5, Төв аймагт 5, Архангайд 1, Говь-Алтайд 6, Завханд 3, Увс аймагт 1 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1287 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32 660  болж байна. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 170 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 22-нд 71 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 23-нд 81 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 29-нд 59 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 03-нд 49 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 08-нд 89 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 30-нд 73 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Дөрөвдүгээр сарын 15-нд 71 настай эрэгтэй онош батлагдсан 

 

Өнөөдрийн байдлаар 4800 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2642 хүн хөнгөн, 1542 хүндэвтэр , хүнд 506, маш хүнд 110 хүн байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Олон нийтийг хамарсан ямар ч арга хэмжээг зохио байгуулж болохгүй шүү. МАН-ын 100 жил гай болсон шүү.
2021-05-10
Tsegiin too ali deer buursan. Haldvar buurahgui l bsan. Gehdee hul horionii ur dund oiriin havital buuraad, tuuniigee dagaj shinjilgeenii too, tohioldliin too buurch b. Zaaval harluulah geed yahav.
2021-05-10
shinjilgee avah tseg tsoorood hunii too bagassantai holbootoi haldvar buuraagui baigaa
2021-05-10
Tsegiin too ali deer buursan. Haldvar buurahgui l bsan. Gehdee hul horionii ur dund oiriin havital buuraad, tuuniigee dagaj shinjilgeenii too, tohioldliin too buurch b. Zaaval harluulah geed yahav.