Эрсдэлээс сэргийлж нэг дор олон хүн цуглахгүй байх хэрэгтэй
2021-05-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Хөл хорио дууссан ч коронавирус дуусаагүй. Дархлаажуулалтандаа хамрагдсан ч тайвширч болохгүй. 20-50 насны хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс их өвчилж байна. Ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэлтэй. Вакцины дараах тайвшрал үүссэнээс хойш том давлагаа үүсэх эрсдэл их байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гэртээ зочин урихгүй байх нь чухал юм.  Нэг дор 5-6 хүн цуглаж болохгүй. 

 

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт 3000 гаруй тохиолдол бүртгэгдэх байсан. Вакцины хамгаалах урвалыг 80 хувь гэж үзвэл хүн амын 20 хувь буюу 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо хүртэл байна. Мөн хүүхдийг вакцин хийлгээгүй байгаа. Тийм учраас  эрсдэлээс сэргийлж нэг дор олон хүн цуглахгүй байх хэрэгтэй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин