ОХУ Энэтхэг рүү 18 сая тун вакцин илгээнэ
2021-05-10

Коронавирусийн халдварын нөхцөл байдал нэн хүндэрсэн Энэтхэг улсад дэлхийн орнууд тусламжийн гараа сунгасаар байна. ОХУ өмнө нь Энэтхэг рүү шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хүргэхээр хоёр онгоц илгээж байсны дээр вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр болжээ. 

 

"РГ" агентлагын мэдээлснээр, тавдугаар сарын нэгний өдөр Энэтхэг рүү 1,5 сая тун Оросын вакциныг нийлүүлсэн бөгөөд тун удахгүй хоёр дахь ээлжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ сард "Спутник V" вакцины  гурван сая тун, зургадугаар сард таван сая, долдугаар сард 10 сая тун гээд нийтдээ 18 сая тун вакциныг Энэтхэг рүү нийлүүлэхээр төлөвлөжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жилийн дотор Энэтхэгийн 360 сая иргэн Оросын "Спутник V" вакцин тариулах боломжтой гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин