Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжиж байна
2021-05-10

Тэтгэврийн зээл тэглэх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 31- нд ард түмэндээ албан ёсоор зарлаж байсан билээ.

 

Өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийг мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.

 

2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна. Ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголчууд юмыг маш амархан мартах юмаа Баттулга зээлийг тэглэсэн болхоос зээлгүй ахмадуудыг хаясан шүү дээ харин их хурал засгийн газар шийдвэр гаргаж зээлгүй ахмадуудад сая төгрөг өхөөр болсон
2021-05-11
зочин:
өвлүүлэх нь хэрэгжихгүй бна ш дээ.2020 оны 5 сарын 1 ээс өмнө өнгөрсөн хүмүүст өгч байгаан бишүү
2021-05-10
Bolohgui ee Nina mini shineer huuli gargah yostoi
2021-05-10
Холион бантан:
Энэ бол ахмадуудаа алагчилсан маш буруу шийдвэр байсан. Зээлтэй нь 6 сая төлүүлээд зээлгүй нь 1 сая авч байгаа нь яагаад ч эрүүл биш. Жонхуу дандаа өөрөө өөрийгөө ороох шийдвэр гаргаж байх ч гэж дээ
2021-05-10
Үл мэдэгч:
6-1=5; 6-1=6; 6-1=1 аль нь зөв юм болоо.үүнээс хойш тоо бодож чаддаггүй хүн төрийн тэргүүн болгох хэрэггүй юм бнаа.
2021-05-10
Нина:
20 оноос хойш тэтгэвэрт гарсан цөөхөн ахмадууд хүн биш үү адилхан олгочихож болдоггүй юм уу
2021-05-10
Bolohgui ee Nina mini shineer huuli gargah yostoi