ШУУД: Авлигатай холбоотой асуудал үүсвэл надтай ярих зүйлгүй гэж би сайд нартаа хэлсэн
2021-05-10

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад 100 хоног тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн талаар Төрийн ордны их танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй шууд ярилцаж  байна.

 

Бид вакцинжуулалтаараа тэргүүлэгч улс болж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Манай Засгийн газар цар тахалтай нүүр туллаа. Энэ нөхцөл байдал бид тооцоо судалгаа, страгетитай явах шаардлагатай боллоо. Хөл хорио түр зуурын арга хэмжээ. Хөл хорио тогтоогоогүй байсан бол нэг сая шахам хүн халдвар авч, 10 гаруй хүн нас барах тооцоо байлаа. Судлаачид хөл хорио тавьж, вакцинуудыг хийж чадвал үр дүнтэй болно гэсэн. Тиймээс вакцинжуулалтын татан авалтыг хийхээр яриа хэлэлцээр орж, худалдан авалт хийж, татаж авлаа. Хүн амын 77.2 хувь нэгдүгээр, 40.2 хувийг хоёрдугаар тун хийлгэжээ. Нийслэлд нэгдүгээр тунд 94 хувь, хоёрдугаар тунд 51 хувь нь хамрагджээ. Цар тахалгүй наадамлах агуулгаар "Ковидгүй зун" уриалгыг дэвшүүлсэн. 12-18 насны залуустаа фрайзер вакциныг хийхээр хэлэлцэж байна. Бид вакцинжуулалтаараа тэргүүлэгч улс болж байна. 

 

Засгийн газарт мөнгө байгаагүй учир арилжааны банкууд дээрх мөнгийг татсан. Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрөөс 100 төсөл арга хэмжээг зарлаж байна хэмээв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танлцуулга хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

C1TV: Хүүхдүүдээ хэзээ вакцин хийх вэ? Төмөр замын төсөл хэзээ дуусах вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН МАХН нэгдсэнээр Засгийн газрын гишүүдэд тохироо явагдсан гэсэн. Энэ талаар...?

 

-Долдугаар сарын нэгнээс наана фрайзер вакцин орж ирнэ. Дотоодын нөөцөө ашиглаад хүүхдүүддээ зориулж вакцин худалдан авна. Төмөр замын төслийг ирэх жилийн долдугаар сарын нэгэн гэхэд хийж дуусгана. Гашуунсухайтын төмөр зам шууд хил рүү орж байгаа. Ингэснээр нүүрсний экспорт 30 хувиар нэмэгдэнэ. Зүүнбаянгийн төмөр замыг амжилттай явуулж байгаа. Зүүнбаянгийн төмөр зам хийгдсэнээр зөвхөн Гашуунсухайт боомт биш бусад боомтоор нүүрс экспортолно. Төмөр замаар улстөржихгүй хэрэгжүүлээд явна.

МАН, МАХН нэгдэж явах нь зүйтэй. Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой бадйлыг бодолцох ёстой. 

 

Isee.mn: Оюутолгойн төслийн хэрэгжилтийг хянах, гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ? Таны Засгийн газрын гишүүд хариуцлагагүй ажиллаж байна. Тухайлбал, Шадар сайд, БХ-ын сайдын хариуцсан салбарт хариуцлагагүй үйлдэл гарлаа. 

 

-Цахилгааны үнийг төрөөс өнөөдөр дааж байгаа. Байдал энэ хэвээр үргэлжлэх эсэх дээр бид эрдслийн үнэлгээ хийж байна. Энэ нь төсөв дээр асар их хэмжээний ачаалал ирнэ. Эдийн засаг эргэж сэргээд, одоо байгаа эдийн засгийн үзүүлэлт бүрэн сайжирвал бид татгалзана. "Оюутолгой"-н асуудлаар бид сөрөг нэхэмжлэх гаргасан. 

 

Би Шадар сайд С.Амарсайхан, Нямдорж сайд нарт би сануулсан. Авлигатай холбоотой асуудал үүсвэл надтай ярих юмгүй гэдэг сануулга өгсөн. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Тргэн:
Бид вакцинжуулалтаараа тэргүүлж байна гэж онгирч байтал , өнөө хятадууд нь ямар онгироо новшнууд ВЭЭ гээд вакцинаа өгөхөө больчихоно доо
2021-05-10
10 гаруй хүн:
Энэ сэтгүүлч эрүүл үү? 10 гаруй хүн нас барах байсан гэнэ үү? Одоо хэд болчоод байгаа бэ, 2 гаруй юу?
2021-05-10