Хамгийн их татвар төлсөн 10 ААН-ийн 8 нь уул уурхайн салбарынх байна
2021-05-10

 

2020 оны шилдэг татвар төлөгчдийг нэрлэлээ.

 

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал:

 

-Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 22 дахь удаагийн татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бүх ажлыг цахимаар зохион байгуулна. 2020 оны туршид хамгийн их татвар төлсөн аж ахуй нэгжүүдийг алдаршуулдаг. Мөн татварын хуулийн талаар зөвлөгөө арга зүйн мэдээллээр хангах, хууль тогтоомжийг сурталчлах гэсэн чиг үүрэг байдаг. Үүний хүрээнд татвар төлөгчидтэйгээ цахимаар сургалт зохион байгуулахаар товлосон. 

 

Монголын татварын алба 2020 онд татварын орлогыг бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд нийт 5,4 их наядын төсвийн орлогыг бүрдүүлсэн. 2020 оны Монгол Улсын нийт  төсвийн 52 хувийг бүрдүүлсэн гэсэн үг. Харин үлдэж буй хувийг нь Гаалийн газар, бусад холбогдох агентлагууд төсвийн хуулийн дагуу орлого төвлөрүүлэх үүргийн дагуу оруулдаг. 

 

Өнгөрсөн онд 5,6 их наядын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Үүнээс 5,4 их наяд буюу 98,1 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Мөн татварын багц хууль хэрэгжлээд нэг жил өнгөрчээ. Иймд бид Шилдэг татвар төлөгч 20 ААН, 10 иргэнийг тодруулсан. 

 

Шилдэг татвар төлөгч 20 ААН:

Том сегмент

  • Sky Networks

  • Монгол шуудан

  • Niseech

  • Admon Print

  • МТЧ ХХК

Дунд сегмент

  • Барилга архитектур корпораци ХХК

  • Интерактив Би Ай

  • Термотех ХХК

  • Есөн од фууд интернэшнл

  • Монголын уламжлалт ЭСТ манба дацан

Жижиг сегмент

  • Хаан групп

  • Энержи-Импайр

  • Гермес центр хувьцаат компани

  • Ди Би Ай Эс

  • Ариусгал трейд ХХК

  • Бичил сегмент

  • Лимон фарм

  • Аргамжинцэцэг

  • ЭЗХ трейд

  • Баянсуудал шүтээн

  • Дадалбуудай

Шилдэг татвар төлөгч 10 иргэн:

  • Хан-Уул дүүрэг Ж.Оджаргал

  • Баянзүрх дүүрэг О.Сүрэнхорлоо

  • Хан-Уул дүүрэг Л.Болд

  • Хан-Уул дүүрэг Ж.Од

  • Сонгинохайрхан дүүрэг Ж.Энхбаяр

  • Хан-Уул дүүрэг О.Ончинсүрэн

  • Чингэлтэй дүүрэг Ж.Баттулга

  • Хан-Уул дүүрэг Л.Элдэв-Очир

  • Хан-Уул дүүрэг Л.Чинбат

  • Хан-Уул дүүрэг Б.Уянга

2020 онд хамгийн их татвар төлсөн 10 ААН:

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

  • АПУ ХХК

  • Спирт бал бурам ХХК

  • Эрдэнэс таван толгой ХК

  • Энержи Ресурс ХХК

  • Ти Жи Ви Си Өү ХХК

  • ТАВАНТОЛГОЙ ХК

  • Оюутолгой ХХК

  • Болдтөмөр Ерөө гол ХХК

  • Хүрэн толгой  коал майнинг ХХК

Хамгийн ашигтай ажилласан 10 ААН

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

  • Хаан банк ХХК

  • Тийсс монгол ХХК

  • Эрдэнэс таван толгой ХК

  • Энежиресурс ХХК

  • Бодь интернэшнл ХХК

  • М Си Эс Проперти ХХК

  • Хүрэн толгой коал майнинг ХХК

  • ти Ти Жи Ви Си Өү ХХК

  • Монголын Алт МАК ХХК

Хамгийн сайн ажлын байраа хадгалсан 10 ААН

  • Тавантолгой түлш ХХК

  • Номинхолдинг ХХК

  • Мэдээлэл холбооны сүлжээ ХХК

  • Мобиком ХХК

  • Таванбогд фүүдс ХХК

  • Багануур ХК

  • Жүр-Үр ХХК

  • Юнител ХХК

  • Өндөр алтайн зам ХХК

  • Жимобайл ХХК

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Хот дүүрэг татвар төлөгч иргэдээ шалгаруулаач
2021-05-10