Ахмадууд нэг сая төгрөгийн үнэт цаасыг заавал авах шаардлагагүй   
2021-05-10

 

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг өнөөдрөөс олгох чиглэл өгсөн. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Силвер компаниудын удирдлагуудтай уулзаж хэлэлцэж, шийдсэн.

 

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталсан. Уг хуулинд зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан юм.

 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг олгож эхэлжээ. Харамсалтай нь цар тахлын энэ үед ахмадууд 1 сая төгрөгийн үнэт цаасыг авахын тулд бөөгнөрөл үүсгэж, эрсдэл бий болгож байна. Иймд  заавал үнэт цаасыг авах ёстой эсэх асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Ахмадууд заавал үнэт цаасыг авах шаардлагагүй. Нэг сая төгрөг тухайн хүний тэтгэвэр авдаг болон банкны харилцах дансаар олгогдоно” гэлээ.  

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи оороо тэнэг, тор засаг чамаас илуу тэнэг байна гэж байна
2021-05-10
Ogno geed baigaa yum bishuu. Humuus buur teneg bolchihoj
2021-05-10
Зочин:
Чи оороо тэнэг, тор засаг чамаас илуу тэнэг байна гэж байна
Дунд нь заавал л мөнгө босгох вм:
Зүгээр л 1 сая төгрөгөө өгчихөөч дээ. дунд нь өнгөт цаас хэвлэж бөөн мөнгө зарлагадаж тэнэгрээд
2021-05-10
эсэргүүцэж байна. сая төгрөгөө өг луйварчидаа.
2021-05-10
Ogno geed baigaa yum bishuu. Humuus buur teneg bolchihoj