ОХУ-д Британи штаммын халдварын тоо нэмэгджээ 
2021-05-10


Якутад хилийн чанад  руу аялаагүй иргэдээс коронавирусийн Британи штаммын халдвар илэрчээ. Энэ талаар тус бүс нутгийн Оросын хэрэглэгчийн хяналтын газрын орлогч даргаас авсан эх сурвалжтайгаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

Улмаар Якутын тэргүүн Айсен Николаев коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдварын дэгдэлттэй тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна. Ингэснээр тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн төгсөх ангиас бусад ангийн сурагчид цахим сургалтад шилжих юм байна. 

 

Одоо тус бүс нутагт бүхий л насныхан тэр дундаа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд өвчний тохиолдол эрс өсөж байгаа гэнэ. Британи штаммын халдварын зэрэгцээ давтан халдвар авах тохиолдлууд ч олноор бүртгэгдэж байгаа аж. 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин