АНУ Афганистанаас Төв Ази руу цэргээ татахаар зэхэж байна
2021-05-10

АНУ Афганистанаас цэргээ гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд Афганистанд байрлаж байсан цэргийн алба хаагч, техникүүдийг байршуулах газруудад Төв Ази болонт Ойрх Дорнодын улс орнуудыг сонгох хувилбарыг хэлэлцэж байгаа талаар  The Wall Street Journal сонин Америкийн цэргийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эдгээр бүс нутгуудад цэргийн алба хаагч, нисэгчгүй нисэх аппаратууд, бөмбөгдөгч болон артиллерийг шилжүүлэн байршуулах нь талибуудыг цаашид хянах боломжийг олгоно гэж үзэж байгаа аж. Ингэснээр гадаадын цэргийн алба хаагчдыг гарсны дараа Афганистанд үймээн самуун үүсэхээс сэргийлэх боломжтой гэж тооцоолж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. 

 

Байдены захиргааны зарим түшмэд болон цэргийн албан хаагчид Афганистантай хил залгаа Узбек, Тажикистанд цэргээ байршуулвал шаардлагатай тохиолдолд тухайн бүс нутаг руу хурдан хүрэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Гэхдээ үүний зэрэгцээ Узбек, Тажикистанд Оросын цэргийн оролцоо их байдаг, Хятадын оролцоо өсөж байгаа тул Орос, Хятад болон АНУ-ын хооронд сөргөлдөөн үүсч, цэргүүдийг Төв Азид байршуулах төлөвлөгөөнд хүндрэл учирж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

 

The Wall Street Journal сонины мэдээлснээр, одоогоор Төв Азид бааз байршуулах талаарх албан ёсны хүсэлтийг тухайн орнууд руу илгээгээгүй байгаа, Пентагон олон талаас нь энэ асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Эцсийн шйидвэр гаргахад Төрийн департамент болон Цагаан ордон ч оролцож байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Эргэн сануулахад, АНУ-ын эрх баригчид "Талибан" хөдөлгөөнтэй хэлэлцээ хийсний дагуу Афганистанаас цэргээ гаргахаар болсон. Энэ оны есдүгээр сар гэхэд цэргээ татаж дуусгах үүрэг хүлээсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иванууд боогоод ухчих байлгуй дээ
2021-05-10