Монголбанк дөрөвдүгээр сард 1.3 тн үнэт металл худалдан авчээ
2021-05-11

Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

 

2021 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан.

 

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байлаа.

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин