ШУУД: Шинээр 477 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа
2021-05-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.11/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 477 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 45 936  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  448  нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 7, Төв аймагт 5, Сүхбаатарт 7, Архангайд 1, Завханд 1, Говь-Алтайд 4 тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1570 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34 230  болж байна. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 179 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 18-нд 41 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 26-нд 64 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 01-нд 74 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 02-нд 90 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 03-нд 79 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 03-нд 47 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 03-нд 71 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 07-нд 81 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 03-нд 52 настай эрэгтэй онош батлагдсан 

 

Өнөөдрийн байдлаар 4631 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2510 хүн хөнгөн, 1487 хүндэвтэр , хүнд 524, маш хүнд 110 хүн байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Хятад гаралтай хүмүүс гаарч өгч байна даа
2021-05-11
Харин тиймээ энэ тэнэг хурган дарга нар чинь цангасан юм шиг албааараа хэлтсээрэй агаарт гарна гээд хүчээр мөнгөө татаад эхэлчлээ
2021-05-11
Халдвар буурсан ч олныг хамарсан арга хэмжээнүүдээ хорьж зөрчвөл хатуу арга хэмжээ ав
2021-05-11