Архаг суурь өвчтэй хүүхдүүд халдварт өртвөл хүндрэх эрсдэлтэй
2021-05-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.11/ хийлээ. 

 

ЭМЯ Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: 

 

-Нийт батлагдсан тохиолдлуудын дунд хүүхдүүдийн эзлэх хувь нэмэгдэж байна. 18 хүртэлх нь насны 1,3 сая хүүхэд бий. Хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй. Үүнтэй холбоотой халдвар нэмэгдэх хандлага байна.  5-13 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байгаа. Шинж тэмдэг бүдэг учир бусад хүмүүсдээ халдаах эрсдэлтэй. Бага насны хүүхдүүд амтлах, үнэрлэх мэдрэмжүүдийг илэрхийлж чаддаггүй. Одоогоос сарын өмнө нийт өвчлөл дунд хүүхдүүдийн эзлэх хувь 18 хувь байсан бол өчигдрийн байдлаар 21,1 хувьтай болжээ. Энэ нь дархлаажуулагдаагүй хэсэг нь өвчлөлийн хувийг өсгөх хандлага ажиглагдаад байна. 

 

Дашрамд дурдахад хүүхдийг халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэнэ гэж буруу ойлгоод байгаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, архаг суурь өвчтэй хүүхдүүд халдварт өртвөл хүндрэх эрсдэлтэй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг хүсье.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин