Халдвараар өвчилснөөс хойш ямар хугацааны дараа вакцинд хамрагдах вэ
2021-05-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.11/ хийлээ. 

 

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг вакцинжуулах уу?

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Б.Бумдэлгэр: 

 

-Өнөөдрийн байдлаар 32 мянга гаруй хүн өвдөөд эдгэрсэн байна. УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг гэж бий. Эрдэмтдийн баг маань халдварын талаар олон улсын судалгаа шинжилгээг уншиж судалж байна. Мөн вакцинтай холбоотой болон өвдөөд эдгэрсэн хүмүүсийн дархлаа хэдий хугацаанд тогтож байгаа зэргийг судалж байгаа. Судалгаан дээр үндэслэн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг дархлаажуулна. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Уг тушаалд "Коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, халдвараар өвчилсөн иргэнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины нэгдүгээр тун, вакцин үйлдвэрлэгчийн зааварт заасан хугацаанд хоёрдугаар тунгаар дархлаажуулах” гэж өөрчилсүгэй.  Халдвараар өвчилсөнөөс хойш ямар хугацааны дараа вакцинд хамруулах вэ гэдэг асуулт үүснэ. Үүнд вакцинд хамрагдаагүй, вакцины нэг тун авсан, вакцины хоёр тун авсан гэх гурван тохиолдолд хамруулна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
үндэслэлгүй байна:
өвдөөд эдгэрсэн хүнд дахин вакцин хийх шаардлага баймааргүй юм.
2021-05-11