ОХУ-ын газрын тосны тогтоогдсон нөөц 59 жилийн дараа дуусна
2021-05-11

ОХУ-ын Байгаль орчны яам байгалийн баялгийн үнэлгээ гаргасан талаар Коммерсант сонин мэдээлжээ. 

 

Тодруулбал, олборлолт өнөөгийн хэмжээнд байна гэж тооцвол Оросын газрын тосны нийт нөөц 59 жил, харин байгалийн хийн нөөц 103 жил хүрэлцэнэ гэж Байгаль орчны сайд Александр Козлов мэдэгдсэн байна. Түүнчлэн хүрэхэд хүндрэлтэй газруудад хийх геологийн хайгуулыг хөгжүүлэх, Хойд тэнгисийн замыг ажиллуулах шаардлагатай байгааг тэрбээр онцолжээ. 

 

"Өнөөгийн олборлолтоор газрын тосны нөөц 59 жил, байгалийн хийн нөөц 103 жил хүрэлцэнэ. Гэхдээ энэ бол тогтоогдсон нөөц гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Зарим газарт нөөц нь дуусах бол нөгөө хэсэгт нь бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй орд газрууд ч бий" хэмээн Байгаль орчны сайд Козлов РБК агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 

Өмнө нь Оросын Газрын хэвлийн хэрэг эрхлэх газрын дарга Евгений Киселев мэдэгдэл хийхдээ Оросын газрын тосны нөөц өнөөгийн технологийн төвшинд 58 жил хүрэлцэнэ хэмээн онцолж байлаа. Харин байгалийн хийн хувьд эдийн засгийн хөгжлийн аливаа хувилбарын үед 60 гаруй жил хүрэлцээтэй хэмээн мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
59 жилийн дараа битгий хэл 5. 10 жилийн дараа газрын тос хэрэггүй болно. Нүүрс мөн адил.
2021-05-11