Вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдэд урамшуулал олгож эхэллээ
2021-05-11

 

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож буй. Иргэдийн вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн хос тундаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгохоо мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдрөөс вакцины эхний тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийг олгож эхэллээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунгаа хийлгэсэн иргэдэд урамшуулал олгох талаар ярилцаж буй тухай өчигдөр мэдээлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж, өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгийг шилжүүлж байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
алга байнаа...
2021-05-12
Зочин:
Жил бүр сонгууль болдог байсан бол жил бүр л мөнгө зүгээр авах нь байна.
2021-05-11
Иргэн:
2 дахь тунгаа хийлгэхээр ахиад 50 мянган төгрөг өгөх юм уу.
2021-05-11
Миний дансанд орж ирсэн.
2021-05-11
зочин:
2 тун хийлгээд ч алгаа.
2021-05-11