МОНГОЛБАНКНЫ МЭДЭГДЭЛ
2012-01-20

 Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны төлбөрт зориулан 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сард арилжааны банкуудаас нийт 128.4 сая ам.долларыг 1,388.7 төгрөгийн дундаж ханшаар худалдан авсан нь Монголбанкнаас хийсэн шалгалтаар тогтоогдов.  Иймд ам.долларын ханш огцом өссөний улмаас түлш шатахууны үнийг шууд 16 хувиар нэмсэн гэдэг тайлбар нь үндэслэлгүй, харин ч Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж, шатахууны үнийг нэмэгдүүлсэн нь олон нийтийн дунд бухимдалыг бий болгож, бараа, үйлчилгээний үнийг хавтгайруулан өсгөх, бэлэн валютын захын ханшийг 60 төгрөгөөр хөөрөгдүүлж 1450-1480 хүргэх гол шалтгаан болсон байна.  Үүссэн нөхцөл байдлыг нягтлан шалгаж, дотоодын үнийн хөөрөгдлийн бодит шалтгааныг тогтоон сөрөг үр дагаврыг арилгах, ийм зохисгүй үйлдэл дахин давтагдахгүй байх арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллагуудаас хүсч байна.                                                             МОНГОЛБАНК
Shuud.mn
Сонин хачин
...:
Mongol bankaas sain shalgalt hiijee. Odoo ted nart gants amia bodon benzinii une nemsen deer ni nemeed niigmiin togtvorgui baidliig uuseh shaltgaaniig huviin ashgiin uudnees bii bolgohod hurgesen geed eruu uusgeed yaland unagah heregtei. Niigem, mongoliin ard tumen tednii togloom bish, muu oliggui amitad mini!!!!
2012-01-21
Bullshit:
Bulshitt. Muusain change nar.
2012-01-21