Нийслэлийн иргэдийн тал хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдлаа
2021-05-12

 

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1678198 хүнийг вакины эхний тунд, 631666 хүнийг хоёрдугаар тунд хамруулжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд I тунд 3794, II тунд 1627, нийт 5421 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан  байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.5 хувь буюу 891.428 нь I тунд, 51.4 хувь буюу 490.009 нь II тунд хамрагдаад байна.

 

Тэгвэл иргэн та вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөн хэвээр байх ёстой. Үүнд:

 

• Амны хаалтаа зүүх

• Хүн хоорондын зай барих

• Гар угаах, халвдаргүйжүүлэх

• Байнгын агааржуулалт хийх

• 10-с дээш хүнтэй уулзалтад оролцохгүй байх

 

 

Shuud.mn
Сонин хачин