Израилийн Лод хотод онц байдлын дэглэм тогтоов
2021-05-12

Израилийн Лод хотод эмх замбараагүй байдал дэгдсэний улмаас онц байдал тогтоожээ. Энэ хот руу хилийн цагдаагийн нэмэлт батальонуудыг илгээсэн талаар РИА Новости мэдээлсэн байна. 

 

Лод хотын дарга Яир Ревиво еврей болон арабуудын мөргөлдөөнийг иргэний дайн хэмээн нэрлээд, хөл хорих цаг тогтоохыг санал болгожээ. Улмаар Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху цагдаагийн газрын удирдлагууд, хүчний байгууллагын өндөр албан тушаалтнууд, Батлан хамгаалах болон Дотоод хэргийн яамны тэргүүнүүдийг оролцуулан шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, онц байдал тогтоох шийдвэр гаргасан байна.

 

Лод хот Тель-Авиваас дорнод зүгт 20 км зайд орших бөгөөд тавдугаар сарын 11-ний үдэш энэ хотод эмх замбараагүй байдал эхэлжээ. "Олон зуун араб хүн гудамжаар тэнүүчлэн, минут тутамд машин, сүм, сургууль шатаж байна" хэмээн хотын дарга мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, эрх баригчид хотын хяналтыг бүрэн алдсанх тул цэргийн алба хаагчдын тусламж шаардлагатай гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Badarch taxar:
Neg muu sumin hemjeenii nutagtai baij svrtei gedeg ni
2021-05-12