Коронавирусийн халдвараар нийт 184 хүн нас бараад байна
2021-05-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.12/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 184 болж байна. Тухайлбал, 

 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 55 настай эмэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 27-нд 47 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын 29-нд 77 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 01-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 05-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан 

Shuud.mn
Сонин хачин