ЭЕШ өгөх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авахгүй
2021-05-12

 

ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Засгийн газраас элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

-       15-16 насны 27

-       17 насны 1,675

-       18 насны 25,082

-       19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Muugii:
Estoi oilogsongui Shalgalt avdag komiss dotor Mongol hungui bolson yum uu? Tegeed yamar heleer shalgalt avah yum ?
2021-05-13
Зочин:
Монгол хүнээс монгол хэлний шалгалт авахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дарга нарын англи хэлтэй хүүхдүүд монгол хэлний шалгалтаа өгч чадахгүй болчихоод байгаа юм байна л даа!!!
2021-05-12