Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
2021-05-12

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-ны байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-75 см давсан байна.

 

 Маргааш буюу 13-нд Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 25-90 см даван үерлэнэ. Иймд:

 

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин