АНУ Xiaomi-д тавьсан хоригоо цуцлахаар тохиролцжээ
2021-05-12

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа Хятадын технологийн томоохон компани болох “Xiaomi”-д тавьсан хоригоо цуцлахаар болсон талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Дональд Трамп Ерөнхийлөгч байх үед АНУ “Xiaomi” тэргүүтэй 10 гаруй технологийн компанийг хар жагсаалтад оруулж, хориг арга хэмжээ авсан юм. Үүний хариуд “Xiaomi” компани 2021 оны эхээр АНУ-ын захиргааны эсрэг шүүхэд зарга үүсгэж байлаа.

 

Харин АНУ-ын Батлан хамгаалахын яам Хятадын технологийн компанийг хар жагсаалтаас хасах болсноор тус компани Америкийн хөрөнгө оруулалтыг авах боломжтой болсон байна. Мөн цаашлаад талууд заргыг үргэлжлүүлэхгүй байхаар тохиролцсон байна.

 

Энэ мэдээлэл гарсны дараа Хонконгт Xiaomi компанийн хувьцаа зургаан хувиар өссөн гэж Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hniaomi гэчихээд Huawei-ийн зураг тавьчихаж? 2 өөр компани ш дээ
2021-05-13