Монгол Улсын Ерөнхийлөгч Дундговь аймагт хандив илгээлээ
2021-05-12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Коронавирус (Ковид-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлийг даван туулахад зориулж 8 нэр төрлийн 144400 ширхэг эмнэлгийн 1 удаагийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Дундговь аймгийн Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын 21 аймагт үзүүлэх хандив үргэлжилсээр байна.

 

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин