ОХУ: 99 настай ахмад дайчинд баяр хүргэх гэж очоод дээрэмджээ
2021-05-13

ОХУ-ын Петербург хотод Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр 99 настай ахмад дайчин дээр хотын хоёр оршин суугч баяр хүргэх гэж ирээд дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн хоёр эрэгтэйг цагдаагийнхан баривчилсан талаар Интерфакс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх этгээдүүд хар тамхины хамааралтай байсан бөгөөд тавдугаар сарын есний өдөр ахмад дайчны гэрт баяр хүргэх гэж ирсэн хэмээн хэлжээ. Ахмад дайчин тэднийг гэрлүүгээ оруулалгүй, харин өөрөө орцонд гарч очсон байна. Энэ үед нэг этгээд ахмад дайчны хүзүүнд байсан загалмай бүхий алтан гинжийг тасдан булааж, зугтжээ.

 

Хохирогч нь Аугаа их эх орны дайны ахмад дайчин, Эх орны дайны I зэргийн одон, "Москваг хамгаалсны төлөөх" медалиар шагнагдсан Евгений Лезов байсан гэнэ. Цагдаагийнхны мэдээлснээр, саатуулагдсан этгээдүүдийн нэг нь хохирогчийн гэрт үйлчилгээ үзүүлдэг байсан сантехникч байсан бөгөөд тэрбээр өмнө нь ял шийтгэл эдлэж байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин