НАСА: Египетийн цац суваргаас ч том астероид дэлхий рүү ойртож байна
2021-05-14

Египетийн Хеопсын цац суваргаас ч том 2015KJ19 астероид дэлхий рүү ойртож байгаа талаар АНУ-ын НАСА агентлаг мэдэгджээ. 

 

НАСА-ийн мэдээлснээр, Хеопсын цац суваргын өндөр 147 метр бол дэлхий рүү ойртож байгаа астероидын диамерт нь 88-200 метр гэнэ. Астероид тавдугаар сарын 14-ний өдөр манай гарагт ойртох бол, Улаанбаатарын цагаар 18:04 цагт дэлхийн гадаргууд хамгийн ихээр ойртоно гэж НАСА мэдээлжээ.

 

НАСА-ийн мэргэжилтнүүдийн тооцоолснуур дэлхийгээс сар хүртэлх зайнаас 15 дахин их зайд астеориодыгн нислэгийн чиглэлийн хамгийн ойр цэг тохиох тул дэлхийд ямар нэг аюул учруулахгүй аж. 

 

Энд дуулгахад, дэлхийн хажуугаар янз бүрийн хэмжээтэй астеориод, бага гараг зэрэг тэнгэрийн биетүүд нисэж өнгөрдөг бөгөөд хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн хэмжээтэй астеориод ойртон ирж байв.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин