Ёс зүйгүй гишүүдийг түдгэлзүүлж, япон лугаа төрөө цэвэрлэе, Г.Занданшатар дарга аа
2021-05-14

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэрийг тус намын Хяналтын хорооноос гаргалаа.  УИХ-ын гишүүн Ц.Ананбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдож, иргэн Б.Сүндэрьяа хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа.

 

Намын гишүүнээс түдгэлзүүлэх эрх баригч хүчин МАН-ын Хяналтын хорооны энэ шийдвэр эцсийнх. Учир нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТВ9 телевизэд өгсөн ярилцлага дахь “Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ хүсэлтээрээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахгүй бол намын гишүүнээс чөлөөлнө” гэсэн  байр суурь үүнийг бататгана.

 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үү,  прокурорын санал оруулснаар УИХ хэлэлцэх үү гэдэг цаг хугацааны асуудал болоод байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлсэн энэ өдрүүдэд Ардын нам Ц.Ананбазарыг намын  гишүүнээсээ түдгэлзүүлж, хариуцлага тооцсон дүр эсгэж, гишүүний бүрэн эрхийг нь хэвээр “хамгаалах уу” гэсэн таамаглал, хардлага төрүүлж байна.  Учир нь цахимаар Ц.Анандбазарт холбогдох ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн асуудал сөхөгдөж байхад парламент чимээгүй өнгөрсөн. Энэ талаар УИХ-ын Ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ  ч ам нээгээгүй. Мэдээж, Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно гэж жижүүрийн үг хэлэх байх. УИХ-аас хариуцлага, сахилга бат,  шударга ёс эхэлнэ гэдэг ч гишүүд нь төрийн нэрийг сэвтүүлсэн асуудалд холбогдоход парламент хариуцлага тооцох нь бүү хэл бүрэн эрхийг нь хамгаалсан үйлдэл гаргадаг. Өмнөх парламентын дахь ЖДҮ-чин гишүүд, Д.Гантулга гишүүн нарт холбогдох асуудал үүнийг гэрчилнэ. ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанидаа нэн хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн асуудлыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах прокурорын саналыг УИХ хэдэнтээ буцааж, экс гишүүн Д.Гантулгад холбогдох ч хэдэнтээ хамгаалалт хийж байлаа.

 

Харин өнөөдөр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн асуудалд холбогдсон Ц.Ананбазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулах асуудлыг УИХ шуурхай шийдвэрлэх үү, прокурорын саналыг хүлээх үү. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухайд бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн шалгуулах улстөрчийн бус гэхэд хувь хүний ёсзүй өнөөдрийг хүртэл гаргасангүй. Харин улс төрийн нам нь гишүүнээсээ түдгэлзүүллээ, цаашлаад намын удирдлагууд нь түүнд ямар санал тавьж байгааг таашгүй.

 

Японы улстөрчид ямар нэг хэл аманд холбогдсон л бол сонгогчдоосоо уучлал гуйж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг. Харин манай улстөрчдийн тухайд “Хүнийг гүтгэж, нэр төрд нь халдаж болохгүй. Гэм буруутайг шүүх тогтооно” гээд гэдийдж, гүрийдэг. Гэм буруугүйгээ тогтоолгохоор албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шалгуулаад, нэр төрөө цэвэрлээд эргэн ирдэггүй. Энэ хэрээр төрийн нэр хүнд унаж, төрд итгэх, төрийн түшээдэд итгэх иргэдийн итгэл буурсан. Энэ парламентын гишүүдийн тал хувь нь гэмт хэрэгт холбогдсон гэж нэгэнтээ Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индэр дээрээс хэлж байсан. Төрийн нэр хүндийг сэвтээсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулах эрх парламентад бий.

 

Нэгэнтээ УИХ-ын дарга Г.Занданшатарын “Монгол Улсаа Япон лугаа хөгжүүлье” гэж уриалдаг. Түүний энэ уриа өнөөдрийн тухайд улиг болоогүй шинээрээ байгаа. Харин энэ уриагаа ажил хэрэг болгон нийтийг үлгэрлэх нөхцөл өнөөдөр бүрдээд байна Хариуцлагатай  төр иргэддээ хүндлэгдэнэ. 

 

Ёс зүйгүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, япон лугаа төрийн нэрийг цэвэрлэе, Г.Занданшатар дарга аа.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
эм:
хөөе тэр анужинг яах вэ. олон эрчүүдийг бэлгийн дарамтад оруулсан
2021-05-15
Анандбазар өөрөө огцорвол юу юм гэхээс ер нь нэг муу янханы үгээр УИХ-ын гишүүдийг огцруулдаг болчихвол монгол төрийн дархлаа гэж ер нь байна уу?
2021-05-14
ийм нэгэн үг байдаг даа. биеэ засаад төрөө зас, төрөө засаад улсаа төвхнүүл гэж.
2021-05-14
ЗАНДАНШАТРАА ЧИ ЁСТОЙ ҮНЭНЭЭЭСЭЭ ЯПОН ЛУГАЙ АДИЛ ХӨГЖИЖ ГЭЖ БОДОЖ Л БАЙГАА БОЛ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ. АНАНДБАЗАРЫГ ЯВУУЛ. ЭС ТЭГВЭЛ ЯПОНЧУУД ҮНЭМШИХГҮЙ, ЧАМАЙГ ЮУ ДОНГОДСОН Ч АВЧ ХЭЛЭЛЦЭХЭЭ БОЛИНО ШҮҮ
2021-05-14
Huts:
Bugd ogtsor ta nar Mongol tur ingej doosh oroh boloogui shuu
2021-05-14
Зочин:
Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв. Шүүхийг хэн нэгэн этгээд оролж шийдвэр гаргаж болохгүй.Хууль ёс зөрчигдөж, хилсдүүлэл завхрал үүсгэж болохгүй.Харин уг хэрэг шийдвэрлэгдэх хүртэл намын гишүүнээс нь түр түтгэлзүүлэх шийдвэр бол зөв.
2021-05-14
er em yanhan-s burdsen namiig MANgarnam genee,AJIL HIIGEEGUI OORIIGUU SURTALCHILSAAR BAIGAAD GISHUUN BOLOH BOLZOLIIG ZUVSHUURSUN ENE YANHAN AVGAI ICHDEGGUI GICHII SHUU, AJILGUI DARVAAN BAISIIN SH TEEE
2021-05-14
юууу:
Япон лугаа гэж
2021-05-14
Nam bus irgen:
Lalruud dandaa biye biyenee umguulj hamgaalna. Adilhan hulgaichuud bolohoor yaj ch chadahgui.
2021-05-14