Японы эмч нар Олимпыг цуцлахыг шаардав
2021-05-14

Японы Эмч нарын үйлдвэрчний эвлэл Токиогийн Олимп болон Паралимпийг цуцлахыг Засгийн газраасаа шаарджээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы үйлдвэрчний эвлэлийн албан ёсны шаардлагыг тус улсын Эрүүл мэндийн сайдад бичгээр хүргүүлсэн гэнэ. Олимпыг үзэгчгүй зохион байгуулсан ч Японы нутаг дэвсгэр дээр олон мянган тамирчин, тэднийг дагалдах баг ирснээр шинэ төрлийн коронавирусийн тархалтыг улам нэмэгдүүлнэ гэж Японы эмч нар үзэж байгаа юм байна.

 

"Эмч, сувилагч нар хэт их ачаалалтай байгаагийн улмаас вакцижнуулалт зэрэг чухал ажилд арай гэж оролцож байна. Ийм нөхцөлд Олимпын наадмаар сайн дураар ажиллах ямар ч боломжгүй" хэмээх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Наото Уэяма мэдэгджээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн Олимпыг цуцлахыг шаардан Японы өмгөөлөгч, улс төрч Кэнзи Уцуномия change.org цахим хуудас дээр петици байршуулсан бөгөөд үүнийг дэмжиж байгаагаа 350 мянга гаруй хүн илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин