Нийслэлчүүдийн 95 хувь вакцины эхний тундаа хамрагдлаа
2021-05-15

 

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт Улаанбаатар хот, 21 аймагт үргэлжилж байна. Өчигдөр 21 363 хүн вакцинд хамрагдсан байна. Нийслэлийн иргэдээс 917 636 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан бол 486 785 хүн давтан тунгаа хийлгэжээ.

 

Харин орон нутагт 840 972 хүн нэгдүгээр тун, 152 674 иргэн бүрэн тунгаа авчээ. Ингэснээр улсын хэмжээнд 1 785 608 хүн вакцины эхний тунд, 639 459 иргэн хоёрдугаар тундаа хамрагдлаа. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Засаг зүтгэсээр хятад вакцин бүгдэд шахлаа үр дүн ямар байх цаг хугацаа харуулах биз зарим оронд энэ вакцинг хийгээд халдвар багасахгүй бна гэх юм.
2021-05-15
Батсайхан:
Заа ёстой их баярлаж бна
2021-05-15
Зочин:
Улс орон даяар иргэд эхний тун болон хоёр дахь тун вакциндаа маш идэвхтэй хамрагдаж, эхний тун болон хоёр дахь тунгаа хийлгэсэн ч маскаа байнга зүүж, онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газар очихгүй, хувийн ариун цэвэр сахилга баттай байхыг бүх иргэддээ уриалж байна. Ковидгүй зун болох болтугай.
2021-05-15