Кранаараа айлын цонх хагалсан “Их хайрхан констракшн” ХХК-ийг торголоо
2021-05-18

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт ирсэн цамхагт кран айлын цонх хагалсан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Монтед констракшн” ХХК-ий захиалгатай үйлчилгээтэй, орон сууцны барилгын цамхагт краны угсралт, техникийн байдалд ерөнхий гүйцэтгэгч “Их хайрхан констракшн” ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

 

 

Шалгалтаар цамхагт кран нь барилгын талбайн зүүн урд байрлах 80 дугаар байрны 9 дүгээр давхрын 42 тоот айлын цонхыг хагалсан байгаа нь “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.15 дахь зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тул учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж “Их хайрхан констракшн” ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, краны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өглөө.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

Shuud.mn
Сонин хачин
yu vee:
mash iheer torgoj, aild ni nohon tolvor oguuleed. tusagi zovshoorliig ni tsutsluulaachee. tsonh hagalaaad gert ni baisan hun amitaniig gemteesen bol yaah yumbeee araicheee
2021-05-18
UB irgen:
Yu ve. Kinon deerees hardag zuil bnshdee. Arail hariutslaggui ymaa. Tegeed bur 9 davhar shuu.
2021-05-18
Ailiin tsonhoor kran orood irj bgaa hereguu. Nohon tolbor setgel zuin geed l ondor baih bhoo. Aygui ajilgaa standart morduuldeg MERGEJILIIN HYANALT ajilaa muu hiij bndaa. Mergejiliin hyanaltiig shalgadag gazar bnuu
2021-05-18