Дутерте: Бүх вакцин адилхан, ялгаж сонгох шаардлагагүй
2021-05-18

Дэлхийн улс орнуудад коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын ажил ид өрнөж байгаа ч вакцины талаарх ташаа ойлголтын улмаас ихэнх оронд аль нэг вакцинд үл итгэх, өөр төрлийн вакциныг хүлээх зэргээр иргэдийн төөрөгдлийн улмаас вакцинжуулалт удаашрах тохиолдлууд гарсаар байгаа юм. Ийм орнуудын нэг нь Филиппин бөгөөд дархлаажуулалт иргэдийн үл итгэлээс болж удааширж байгааг тус улсын Ерөнхийлөгч шүүмжлэн, тарилга хийлгэхдээ вакцин сонгохыг хоригложээ. 

 

"Өнөөдөр хүртээмжтэй байгаа бүхий л вакцинууд үр дүнтэй. Ямар ч ялгаагүй. Ямар вакцин ашиглахаа та нар сонгохгүй, бүгд л адилхан" хэмээн Филиппиний Ерөнхийлөгч Дутерте мэдэгджээ.

 

Тэрбээр чинээлэг, санхүүгийн боломжтой иргэд Америкт үйлдвэрлэсэн вакцин тариулах хүсэлтэй байгаа ч "саятнууд ч вакцин сонгох эрхгүй" хэмээн онцолсон байна.

 

"Та нар ямар ч бүс нутагт амьдардаг байлаа бүгд л адилхан. Та нарыг вакцин шилж сонгохыг би зөвшөөрөхгүй" хэмээн Дутерте мэдэгджээ.

 

Филиппинд коронавирусийн анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр илэрч байлаа. Одоогоор тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 1,14 саяыг давж, 19 200 хүн нас баржээ. Филиппинд Оросын "Спутник V", Модерна, Пфайзер, АстраЗенека, Синовак, Энэтхэгийн Бхарат Биотеч, Америкийн Жансен вакцинуудыг албан ёсоор бүртгэсэн бөгөөд гуравдугаар сарын нэгний өдрөөс эмнэлгийн ажилтнуудыг Хятадын вакцинаар дархлаажуулснаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын аян эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
2021-10-12