Л.Оюун-Эрдэнэ: Асуудлыг салангид биш цогцоор шийдэх хэрэгтэй
2021-05-19

 

12:30 цаг: 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Хотын асуудал, Засгийн газрын асуудал, ХЗДХЯ-ны, Сангийн яамны асуудал гэж байхгүй. Салангид байдлын асуудалд цэг тавьж байна. Бид цогц байж чадвал цогц байж чадна. Аймгууд хөгжих тусам Улаанбаатар хотын төвлөрөлтэй холбоотой асуудал саармагжина. Өнөөдөр Засгийн газрын оролцоогүйгээр Улаанбаатар хот шийдэж чадахгүй суурь зургаан асуудлыг тогтоол хэлбэрээр хэлэлцлээ. Асуудлаа сар тутам хэлэлцэж, шийдлээ гаргана. Асуудлаа шийдвэрлэхийн тулд урагшилна. Улаанбаатар хот улсын төсөвт 420 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Үүнтэй дүйцэх хэмжээний төлбөрийг нийслэлд буцааж өгөх шаардлага тулж байна. Гэхдээ бүгдээрээ энэ асуудлыг шийдэхийн төлөө явъя. Улаанбаатар хотоос авсан татаастай тэнцэхүйц хэмжээний төсвийг шийдвэрлэх шаардлагатай. Энэ бол том хэмжээний улс төрийн дэмжлэг. 

 

Нийтийн тээврийн түгжрэлийг шийдвэрлэх санхүүжилтээ олох, их тойруугийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулах, газрын асуудлыг шийдвэрлэхээр болж байна.  Дулаан III цахилгаан станцыг түшиглэн "ДЦС-V" байгуулахаар болж байна. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар улс төрийн зориг гаргаж, яамаа гэр хороолол руу нүүлгэхээр болж байна. Улаанбаатар хот долдугаар сард Яармаг руу нүүнэ. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн гэр хороололгүй эко хотыг барихаар болж байна. Энэ асуудлыг сар бүр хэлэлцэн явна. 

 

-Хөдөө орон нутгийн дэмжлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотоос Сэлэнгэд жимс, жимсгэнэ эрхлэх иргэд, аж ахуйн нэгж байвал Засгийн газар онцгой хөнгөлөлт үзүүлэхээр болж байна гэлээ. 

 

 

Б.Жавхлан:  Улаанбаатар хот мөнгө нэхэх биш орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа

 

12:25 цаг: 

 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төсөл танилцуулсан юм. Сангийн сайд Б.Жавхлан:

 

-Улаанбаатар хот мөнгө нэхэх биш төсвийн орлогоо нэмэгдүүлэх маш их боломж байгаа. Төсвийн шинэчлэлийн асуудлаа дараагийн шатанд хэрэгжүүлэхэд Сангийн яам хамтарч ажиллахад бэлэн байна. 

 

 

Л.Энх-Амгалан: Нийслэлийн найман дүүргийн 132 хороо сургууль, цэцэрлэггүй

 

12:12 цаг:

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

 

-Нийслэлийн найман дүүргийн 132 хороо сургууль, цэцэрлэггүй. Улаанбаатар хотын түгжрэлийн дийлэнх хувийг боловсролын салбар эзэлдэг. 62 цэцэрлэг, 64 сургууль барих шаардлагатай. Энэ жилийн хөрөнгө оруулалт дээр туссан асуудалд газар байгаа. 

 

Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байна 

 

11:45 цаг: 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотын асуудалтай холбогдуулан зургаан зүйл бүхий тогтоолын төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав.

 

 

Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох сайд нарт чиглэл өгсөн байна. Дараагаар нь сайд нар асуулт тавьж хариулт авлаа. 

 

 

 

Х.Нямбаатар: Зарим эрхийг хотод өгч, бие даасан байдлыг хангана

 

11.20 цаг:

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр: 

 

-Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, дагуул хот тосгодыг хөгжүүлэх шаардлагад тулгуурлан Нийслэлийн эрхзүйн байдлыг шинэчлэх төслийг Засгийн газар боловсрууллаа. 

 

Шинэ зуунмод хотод иновацийн дэмжсэн чөлөөт бүсийг, нийслэлийн баруун чиглэлд хүнсний ногоо дэмжсэн чөлөөт бүсийг бий болгох боломжтой. Энэ нь тодорхой чиглэлтэй байх хэрэгтэй. Улс орнууд тодорхой чиглэл байршилд чөлөөт бүс байгуулсан байдаг. Нийслэлийн Засаг дарга нь хуулийн төсөл боловсруулахаас бусад төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулдаг байхаар тусгасан. Энэ хуулийн төсөл нь зарим эрхийг шууд хотод өгч, хотын бие даасан байдлыг хангана. 

 

Н.Тавинбэх: Дулааны III станцыг түшиглэн "ДЦС-V"-ийг барина

 

11:10 цаг:

 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. ЭХ-ний  сайд Н.Тавинбэх:

 

-Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Нийслэлийн гэр  хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өсөн нэмэгдэх дулааны хэрэглээний шаардлага байна. Тиймээс одоо байгаа шугам сүлжээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Эх үүсвэрийн хувьд Дулааны III станцыг түшиглэн ДЦС-V-ийг барина.  нэмэгдүүлэх хэрэгтэй. Дулааны станцуудыг шинээр барих, ашиглалтын хугацаа дууссан дулааны шугам сүлжээг үе шаттай хийх шаардлагатай байна. 

 

Улаанбаатар хотын дагуул хотуудыг хүн амын төвлөрөлтэй уялдуулан бие даасан эх үүсвэрээр шинэчилнэ. Зуунмод, Майдар хотод бага оврын дулааны эрчим хүчээр эхний ээлжинд хангах боломжтой. Эрчим хүчний  эх үүсвэрийг шинэчилэх өргөжүүлэх ажилд 3.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. 

 

Б.Мөнхбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно 

 

 

10:50 цаг: 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлаар Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж байна. Хуралдаанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийж байна. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: 

 

-Засгийн газар иргэдээ оронсууцжуулах чиглэлээр ипотекийн зээл гаргаж, төрийн бодлогоор борлуулалт шийдэж байна. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, 16 давхар байшингууд буулгаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт энэ төсөл амжилттай хэрэгжиж байна.  Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг зайлшгүй анхаарах хэрэгтэй. 

 

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилэн барьж байгаа. 2023 онд энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орно. Харин шинээр 34.4 тэрбум төгрөгийн шугам сүлжээ барина. 

 

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал долдугаар сарын нэгнээс ажиллаад эхэлвэл эхний ээлжинд 150 мянган хүн оршин суух тооцоо гарч байгаа. Тиймээс Хөшигийн хөндийд ажлын байр, соёлын барилгууд, цэвэрлэх байгууламж гээд 600 га-д орон сууц баригдана. 

 

Богдхан төмөр зам дээр трасс барихын тулд газар чөлөөлөлтийн асуудал яригдаж байна. Урьдчилсан байдлаар 71 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрийн асуудал гарч байна. 

 

 

 

Л.Халтар: Богд хан төмөр замыг барьсанаар автозамын хөдөлгөөн саатахгүй

 

 

10:40 цаг:

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний талаар танилцууллаа. Дараагаар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

-Сангийн сайд, Зам, тээврийн сайд нар газар дээр нь очиж танилцана. Энэ асуудалтай сарын дотор танилцаад, шийдвэр гаргана. Одоо Богд хан төмөр замын асуудлаар танилцуулгыг ЗТХ-ийн сайд Л.Халтар сайд мэдээлэл хийнэ гэлээ. ЗТХ-ийн сайд Л.Халтар: 

 

-Богдхан төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй 175 км төмөр замын төсөл юм. Үүнээс 38 км замыг шинээр барина. Үлдсэн одоо байгаа төмөр замыг шинэчилнэ. Хоёр хувилбараар трасс гаргасан. Улаанбаатар хотын түгжрэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа гол замын дөрвөн хэсэг байгаа. Таван шарын уулзвар, Хүүхдийн парк, Энхтайваны гүүрны уулзвар дээр түгжрэл үүсч байна. 

 

Богдхан төмөр замыг барьсанаар автомашины замыг галт тэрэгний хөдөлгөөнөөс болж хааж байгаа хугацаад 57 хувиар бууруулна. Богдхан төмөр замыг Хөшигийн хөндийтэй холбож барина. Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангуулна. 

 

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын оршин суугчид жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг

 

10:10 цаг: 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулга хийж байна. Тэрбээр:

 

-Замын түгжрэл, зогсоолын хүрэлцээ, нийтийн тээврийн асуудал нийслэлчүүдийн тулгамдсан асуудал байгаа. Улаанбаатар хотын хүн амын нөхцөл байдлыг тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цаг, оргил ачааллын хувьд 8 км/цаг байдаг. Дэлхийн стандартаар энэ нь тэг зогсолт. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолтод орсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-нд нийслэлчүүдийн замын хөдөлөөн "тэг зогсолт"-д орсон. Улаанбаатар хотын оршин суугчид жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэсэн судалгаа гарчээ. 

 

Тиймээс нийтийн тээврийн стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид Засгийн газар, хувийн хэвшлийн оролцоотой төлөвлөгөө гаргасан. Автозамыг түгжрэлийг бууруулахаар нэн яаралтайгаар нийтийн тээврийн хөнгөн галт тэрэг нэвтрүүлэхээр энэ оны төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газар зөвшөөрвөл судалгаа хийнэ. Ойрын хугацаанд 98 км явган хүний зам, 249 км дугуйн зам хийнэ. LRT буюу хөнгөн галт тэрэгний хүчин чадлаас хамаарч босоо болон хэвтээ тэнхлэгтэйг тавих хэрэгтэй. газар доогуур 6.9 км, газар дээр 9 км галт тэрэг явна. Энэ нь  нэг цагт 20-30 мянган зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. бол Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Баянхошуу-Улаанхуаран, Буянт-Ухаа-Долоон буудал гэсэн чиглэлтэй байна. 

 

Их, бага тойруу дээр хамгийн их ачаалал явж байна. Нэг төвт хотоос олон төвт хот болно. Улаанбаатар хот дагуул хотуудаа байгуулаад хөгжвөл төвлөрлийг сааруулна. Нийтийн тээврийн зорчих хөдөлгөөн хамгийн муу төвшинд байгаа. Их тойруу дээр хотын замыг өргөтгөн шинэчилснээр түгжрэл шимэгдэнэ. Нарантуул, Энхтайваны гүүр, Яармагийн нүхэн гарцыг хийснээр хотын түгжрэлийг бууруулна. 

 

Дэлхийн олон хотууд дугуйн замаа тусад нь хийдэг. 249 км дугуйн зам хийхээр тооцсон. Энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндэд тустай. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 30-40 хувиар буурна гэлээ. 

 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ

 

10:00 цаг: 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалан явуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын удирдлагууд оролцож байна. Засгийн газар хот хөдөөгийн төвлөрлийг зохицуулна гэж байсан. Улаанбаатар хоттой холбоотой олон асуудлыг цогцоор авч үзнэ гэдгийг танилцууллаа. 

 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Төвлөрлийг төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд л учруулж байгаа ш дээ. Багануур, Багахангай, Зуун мод руугаа нүүж байж л түгжрэл буурна
2021-05-19
Монгол:
Метро л хамгийн зөв
2021-05-19
ccc:
Hotiin tuvuur yavj baigaa tumur zamaa gargaad ter trass-r n avto zam taviad ter zamaar Amgalangaas 5 shariin hoorond ortc gartcgui uuruur helvel hotiin baruun zuuniig holboson zam hiibel hotiin tuv zamuudiin tugjrel 50% buurna
2021-05-19
иргэд:
Энэ ойлгомжтой шүү дээ мэдээлэлд ойр байгаа хүмүүс нь өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдэдд энд ийм юм баригдана тийм учир нэд газар авчих. тэгээд л нөгөөх нь газраа өчнөөн тэр бум гээд л суучихна. түүнээс биш зүгээр нэг жирийн дорж дулмаа тэнд газар аваад байгаа асуудал огт байхгүй. нэг нь газар олгоно нөгөө нь татвар төлөгч нарын мөнгөөр нөхөн төлбөр нэрээр баахан мөнгө завшина ийм л зүйл.
2021-05-19
ХАЛТАР САЙДАА:
ТОЛГОЙТ ӨРТӨӨНӨӨС БАГАХАНГАЙ ХҮРЛЭХ БҮХ ЗАМАА ХУУЛЖ АВААР САЙХАН НЭВТИЙН АВТО ЗАМ БОЛГООД ӨГӨӨЧ. УБ ОРОХ АЧАА ТОЛГОЙТ БАГАХАНГАЙ ТОЛГОЙТ ХОЁРТ БУУЖ БОЛНО. БУСАД НЬ БОГД УУЛЫНХАА УРДУУР ХОЙШ УРАГШАА НЭВТ ... УБ ТҮГЖРЭЛИЙН ГОЛ АСУУДАЛ НААД ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ. ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮР ДАВАХ ГЭЖ Л ШИНЭ ГҮҮРИЙГ ХЯТАДУУДЫН АМАНД БАГТАЖ 2 КМ ХҮРЭХГҮЙ ГҮҮРИЙГ 20,0 САЯ ДОЛЛОРООР БАРЬЛАА ШД.
2021-05-19
Bat:
Udiid bid Metro toi, Railbustai teevertei lag hot bolson bh youstoi Dahiad bas neg shine teevertei bolj baigaam bn kkk
2021-05-19