Халдварын улмаас 37-80 насны зургаан хүн нас барлаа
2021-05-19

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.19/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас зургаан хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 227 болж байна.  Тухайлбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 21-нд 48 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр  сарын 22-нд 80 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 03-нд 50 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 12-нд 37 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 13-нд 57 настай эмэгтэй онош батлагдсан 

  • Тавдугаар сарын 11-нд 70 настай эмэгтэй онош батлагдсан

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин