Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
2021-05-20

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Дараагаар нь хуулийн төсөл өргөн мэдүүлсэн талаар танилцуулга хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Гишүүд хуулийн төсөл боловсруулахдаа, гадаадаас монгол хэл рүү орчуулахдаа хөрсөн дээр нь буулгамаар байна. Аж үйлдвэрийн хувьсгал, Сүргийн дархлаа гэж байна. Технологийн хувьсгал гэж хэлж болно. Үгийг зөв хэрэглэх хэрэгтэй хэмээв. 

 

Ингээд чуулганы хуралдаанаар Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин